Дархан хотын цэвэр, бохир усыг дэвшилтэт технологид суурилан эрүүл ахуйн шаардлагыг найдвартай хангахуйц инновацийг нэвтрүүлэгч байгууллага болох.
Ус Түгээх байр
Дархан-Уул аймагт нийт 65 ус түгээх байр тасралтгүй 24 цаг иргэдэд үйлчилж байна.
Ухаалаг тоолуур
Бид Дархан-Уул аймагт нийт +15,000 гаруй ухаалаг тоолуур хэрэглэгчдэд суурьлуулсан.
Байгальд ээлтэй
Бид бохир усыг 95%-98% хүртэл цэвэршүүлж байгальд буцааж нийлүүлдэг.
Алсын хараа
Тогтвортой хөгжлийн зорилтод үндэслэн усны менежментийг хэрэгжүүлэгч компани болох.
iOT-д суурилсан ухаалаг усны тоолуур
“Дархан-Ус cуваг” ХК Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл” хэрэгжүүлж, орон сууцны 15 мянган айлын хүйтэн усны тоолуурыг ухаалаг тоолуураар солиод байна.
Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газар 40 сая евро зээлэн, Дархан хотын инженерийн дэд бүтцийг сайжруулан, удаан ашигласан шугам хоолойг шинэчлэх, усны тоолуурын ухаалаг систем нэвтрүүлэх зорилгоор “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл” хэрэгжүүлсэн байна. Уг төслийн хүрээнд цэвэр усны нийт 13.3 км уян ширмэн хоолойг шинэчилж, ухаалаг 15 мянган тоолуур тавьлаа.
Бидний давуу тал
ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙГ ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА
2016 онд Чанарын менежментийн тогтолцооны Олон улсын ISO 9001:2015 /MNS ISO 9001:2016/ стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж 2017 оны 10-р сард амжилттай хэрэгжүүлж гэрчилгээ авсан бөгөөд 8 дах жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
УХААЛАГ ТООЛУУР АШИГЛАХ ГЭРЧИЛГЭЭ
2021.09.29-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газрын даргын А/127 тоот тушаалаар LXSG-K загварын усны тоолуурыг Монгол улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаатай авсан.
ЛАБОРАТОРИЙН ХИМИЙН БОДИС АШИГЛАХ ГЭРЧИЛГЭЭ
Химийн бодис ашиглах, худалдан авах тусгай зөвшөөрлийн хугацааг 2024 он хүртэл сунгуулан 53 нэр төрлийн химийн бодис ашиглах худалдан авах эрхтэйгээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.
ХЭМЖҮҮРИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИ
Хэмжүүрийн итгэмжлэгдсэн лаборатори нь аймгийн Стандартчилал, хэмжил зүйн газрын зөвшөөрлөөр 1999 онд байгуулагдсан. Тусгай зөвшөөрлийн дагуу хүйтэн усны D15-80мм-н голчтой тоолуурт туршилт тохируулга, суурилуулалт, худалдан борлуулалтыг MNS 3062:1982 стандартыг мөрдөж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэр аж ахуйн нэгжийг 99%, айл өрхийг 99% тус тус тоолууржуулсан байна.
ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИ
Нэгдсэн лаборатори нь Монгол улсын “Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль”, “Лаборатори итгэмжлэх тогтолцоо, үндсэн дүрэм”-ийн зохих шаардлагыг ханган MNS900:2005, MNS 5666: 2006, MNS 5667: 2006, MNS 5668: 2006 зэрэг стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон СХЗТөвийн итгэмжлэгдсэн лабораторийн итгэмжлэлийн эрхийг анх 2009 онд авч 6 дах удаагаа сунгаж ажиллаж байна.
АГААРЫН ОРОН ЗАЙН ЗӨВШӨӨРӨЛ
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос агаарын орон зай ашиглах эрхийн хүрээнд 2020 оны 06 дугаар сарын 11-ны өдөр 868 МГц давтамжид мэдээлэл хүлээн авах боломж бүхий №А20000092 тоот гэрчилгээг олгосон.
ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТ
Дархан хотын төвөөс 22 км зайд Хараа голын дагуу байрлах цэвэр усны эх үүсвэрийн гүний 18 худаг, төвөөс 8 км зайд байрладаг 2-р өргөгч станц буюу үйлдвэрийн районд байрлах 6000м3 багтаамжтай усан сан, төвөөс 6.5 км зайд байрладаг 18000м3 багтаамжтай Өндрийн усан сан гэсэн объектуудыг гадны гэмт халдлага, хорлон сүйтгэх ажиллагаанаас 24 цагаар хамгаалах Дотоодын цэргийн тусгай алба ажиллаж байна.
ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ
ЦЭВЭРШИЛТИЙН ТҮВШИН ӨНДӨР ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ХҮН АМЫН ӨСӨЛТӨД УЯЛДУУЛЖ ӨРГӨТГӨХ БОЛОМЖТОЙГООР БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ТӨЛӨВЛӨСӨН ЛАГ ТОГТВОРЖУУЛАХ ПРОЦЕССТОЙ ТУЛ БАЙГАЛЬ ОРЧИНД ИЛҮҮ ЭЭЛТЭЙ
мэдээ, мэдээлэл
Шинэ бүхнийг эндээс
Donec iaculis gravida nulla
Etiam bibendum elit eget erat
Cum sociis natoque penatibus et magnis
Nam sed tellus id magna elementum tincidunt
Nulla turpis magna
Хамтрагч байгууллагууд




